Өмнөговь аймагт электрон тамхи худалдахыг ХОРИГЛОЛОО

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглохоор болжээ.

Энэ талаар ЗДТГ-аас гаргасан мэдэгдэлдээ "насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүд электрон тамхийг хэрэглэх тохиолдол ихэссээр байна. Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх ч электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна. Үүнд:

Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй

Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл

Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг

Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай

Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис. Хүнд металлууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт

Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт металл

Ultrafine - амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаалахыг хориглож байна. Элэктрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж, ахуй нэгж байгууллагууд дараах хугацаанаас худалдаалахгүй байхыг анхааруулж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646420
0 эможи

keyboard_arrow_up