Сураггүй алга болоод дөрөв хоносон сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоолоо
Дөрөвдүгээр сарын 15-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон 37 настай сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй учир эрэн хайх ажиллагааг зогсоолоо.
Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат иргэн А 04.15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 11:28 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. 04.18-ны өдрийн 12:00 цагаас эхлэн Мэргэн багийн Хүдрийн-Улаан, Цагаан хоолой, Давсан хуурай, Халтмайн хар, Зах-Ус гэдэг газарт явганаар 50 км-т, автомашинаар 150 км-т эрэн хайх ажиллгааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:40 цагт түр зогсоожээ.