Ховд аймагт өнөөдөр сургууль, цэцэрлэг АМАРНА

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр Ховд аймгийн ихэнх нутгаар салхи 24-28 м/секунд, зарим үед 34 м/секунд хүрч, хүчтэй шороон шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.  

Энэ нь байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тул  аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргаас өгсөн чиглэлийн дагуу  өчигдөр "Шуурхай штаб" хуралдсан байна.   

Хурлаас гарсан шийдвэрийн үр дүнд болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 18-ны өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох, эрүүл мэнд, эрчим хүч, дулааны станц, мал эмнэлэг, хэв журам сахиулах мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийн талаар  Ховд аймгийн ЗДТГ, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Маргааш хүчтэй салхи, шуурганы улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хол ойр зорчихдоо машин техникийн аюулгүй байдлыг бүрэн хангах, малчид малаа хол бэлчээрт гаргахгүй байхыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646217
0 эможи

keyboard_arrow_up