О.Бат-Оршилт: О.Бат-Оршилт: “Петрочайна Дачин тамсаг“ ХХК дур мэдэн зээрийн сэг зэмийг устгах ажиллагаа хийхийг завдсан тул торгоно

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Дорнод аймагт өнгөрсөн өдрүүдэд "Петрочайна Дачин тамсаг" компанийн ашиглалтын талбайд цагаан зээр олноор хорогдож, тус компаниас зээрийн сүргийг нууцаар булах ажиллагааг явуулж байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ асуудалтай холбогдуулан манай сурвалжлах баг газар дээр нь очиж ажиллалаа.

Халх гол сумын Мал эмнэлгийн улсын байцаагч О.Бат-Оршилт:

Одоогийн байдлаар зээрийн сэг зэмээс дээж авах ажиллагаа явагдаж байна. Газар дээр нь задлан хийхээс гадна мэдрэхүйн эрхтэн буюу нүд, дотор эрхтэний хувирлыг харж дүгнэлт хийнэ. Хэрэв химийн бодисоос хордсон бол дотор эрхтэнд нөлөөлсөн байдаг. Тэгэхдээ л энэ шинжилгээ хангалтгүй тул лабораторын шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Лабораторын шинжилгээний хариу 3 ба түүнээс дээш хоногийн дараа гарна.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулинд сумын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг сумын Засаг даргын захирамжаар устгах ажлыг зохион байгуулах ёстой. Гэтэл тус компани дур мэдэн зээрийн сэг, зэмийг устгах ажиллагаа хийхийг завдсан. Уг нь өмнө нь энэ тал дээр хамтран ажиллаж байсан туршлагатай компани. Сумын Засаг даргад мэдэгдсэн байсан бол бид нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг авч хамтран устгалын ажлыг зохион байгуулах ёстой байсан. Энэ асуудал дээр тус компанид зөрчлийн хуульд зааснаар ААН-ийг 100 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ авна.

Өнгөрсөн өвлийн хувьд манай суманд харьцангуй хүйтэн өвөл болсон. -40 давсан хүйтэн өдрүүд олон байсан. Мал сүрэг бол хашаа хороотой, малчдын асаргаанд байдаг. Гэсэн ч энэ жил 500 орчим зүй бусаар хорогдсон. Эдгээр сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна. Зээрийн сэг зэмийг ажиглахад ямар нэгэн гоц халдварт өвчний шинж тэмдэг ажиглагдсангүй. Тэгэхээр цочир хүйтрэлээс үүдэн хорогдсон байх магадлалтай байна. Ихэвчлэн бага насны янзага, шаргачин буюу ядарч туйлдсан зээр түүнээсээ үүдэж осгосон байх магадлалтай байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
645723
6 эможи

иргэн
2023-03-29 14:56
Ингээд л болоо юу ? Т1 хүн хуурч байгаа юм шиг хуцах юм аа . Үнэхээр хужаагийн гар хөл болжээ
Иргэн
2023-03-28 20:52
Үр хүүхэдтэй л хүн байлгүй үйлийн үр дагавар үр хүүхдэд гэдэг юм даа үгээ бодож хэлээрэй
Зочин
2023-03-28 19:37
Хөлдөж үхсэн бол хэвтэж эвхэрч бгаад хөлдөнө.дандаа хөлөө жийж үхсэн бх юм ажиглаваас
зочин
2023-03-28 17:35
Урд нь хүйтэрдэг гүй байсиймуу Энэ жил зээр хөлдөж үхсэн аймшигт хүйтэн болж дээ Хужаагийн мөнгөнд хахаж үхээсэй мангар малнууд
Зочин
2023-03-28 17:16
Ингээд л хужаагийн гар хөлнүүд тодорсоор дандаа худлаа ярина
keyboard_arrow_up