Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 86000 га талбай шатжээ
2023 оны 2 сарын 27
Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн “Лүнгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг ОБЕГ-ынхан хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15:48 цагт хүлээн авчээ. Түймрийг энэ сарын 26-ны 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд одоогийн байдлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан.
Түймэрт урьдчилсан байдлаар 86000 га талбай шатсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645030
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс