Мөс цөмөрч автомашин живсний улмаас 2 настай хүүхэд ухаангүй байсныг эмнэлэгт хүргэжээ
Увс аймгийн Хяргас сумын Бугат хайрхан багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар нууран дээгүүр зорчиж явсан 5 том хүн, 3 хүүхэд суусан суудлын автомашин мөсөнд цөмөрч орсон бөгөөд зорчигчид бүгд автомашинаас гарсан ба хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт ОБЕГ-т хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин нуурын эргээс 6 км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч живсэн байжээ.
Алба хаагчид 1 удаагийн шумбалт хийж, 2 цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон аж.
Орой болж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоож, 02.12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлжээ.
Иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд авчран эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.
02.13-ны өдрийн 09:00 цагт татан гаргах ажиллагаааг дахин эхлүүлээд байна гэж ОБЕГ мэдээллээ.









