Баян-Өлгий аймагт сураггүй болсон иргэнийг 15 дахь хоногтоо хайж байна

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн II гудамжинд иргэн М нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21.40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Улмаар Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг хоёрдугаар сарын 1-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331, 340, Хилийн 0165, 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид болон ар гэрийнхэн нь эрэн хайсан байна.

Тодруулбал, 19 настай иргэн М-ийг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 13.25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн "Шинэ даваа" гэх газраас Өлгий сумын Хөх толгой багийн "Хүрэн зуух", "Цагаан-Эрэг", "Алтан-Өлгий" гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймээс 18.30 цагт эрэн хайх ажлаа зогсоож, өнөөдөр 10.00 цагт дахин эхлүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644471
0 эможи

keyboard_arrow_up