СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман иргэн зорчиж явсан автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 189 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км/-т 8 зорчигчтой автомашин цасанд суужээ. Энэ тухай дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 10:50 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ө-ийн “УАЗ-220692” загварын автомашин 8 зорчигчтой /1 хүүхэд, 7 том хүн/ цасанд суусан байсныг 8 минут ажиллаж татан гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644040
1 эможи

keyboard_arrow_up