Хөвсгөл нуурын мөс цөмөрч, сураггүй алга болсон иргэний цогцсыг гаргажээ

2023 оны 1 сарын 05

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Сантын даваа” гэдэг газар Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан “УАЗ-3303” загварын /3 зорчигчтой/ автомашин энэ сарын 03-ны өдрийн 19:30 цагийн орчим мөс цөмөрч тус нууранд живсэн дуудлага тухайн өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд хоёр зорчигчийг эсэн мэнд гаргаж, нэг зорчигч сураггүй алга болоод байсан юм.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, нуурын эрэгээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчдийг шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн 4 метрийн өргөнтэй 8 метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг 5 метрийн гүнээс татан гаргалаа.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643939
0 эможи

keyboard_arrow_up