ТӨВ АЙМАГ: Спорт заалнуудыг нээлттэй, үнэ төлбөргүй болгохоор санаачилжээ

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-ынхан сурагчдын амралтаар спорт заалыг үнэ төлбөргүй болгох саналыг Биеийн тамир, спортын газар болон Боловсрол, соёл урлагийн газартаа хүргүүлжээ. Ингэснээр сурагчид амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт суралцах боломжтой гэж үзсэн байна.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа зогссон, тэмцээн, уралдаангүй үед ихэнх заал цоожтой, мөн өндөр төлбөртэй байдаг нь хүүхэд, залуусыг спортоор тууштай хичээллэхэд саад болдог гэнэ.

Иймд Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх спорт заалыг сурагчдын амралтын турш нээлттэй, үнэ төлбөргүй байлгах санаачилга гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643753
0 эможи

Зочин
2023-01-04 17:10
Амралтын хугацаанд багш нар эрчимтэй сургалт явуулах хэрэгтэй
keyboard_arrow_up