Баян-Өлгий аймагт буусан их үерийн цаана албан тушаалаа урвуулан ашигласан төрийн байгууллагын дарга байжээ
Ховд голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон албан тушаалтанд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус албан тушаалтны буруутай шийдвэрээс үүдэн үер бууж айлууд усанд автан их хэмжээний хохирол амссан байна.
Энэ талаар цахим хуудасанд нэгэн иргэн "Баян-Өлгий аймгийн төвд их үер бууж айл амьтан хохирсон доо, энэ гамшгийн цаана албан тушаалаа урвуулан ашигласан нэгэн төрийн байгууллагын дарга "сууж" байжээ." хэмээжээ.
Баян-Өлгий аймгийн төвд их үер бууж айл амьтан хохирсон доо, энэ гамшгийн цаана албан тушаалаа урвуулан ашигласан нэгэн төрийн байгууллагын дарга "сууж" байжээ. Ховд голын голдирлыг түр өөрчлөх зөвшөөрөл олгосон албан тушаалтанд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусгав.— Төмөрийн Мөнхтунгалаг (@TTungalag2) December 20, 2022









