Сүхбаатар аймагт газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ

2022 оны 12 сарын 19

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 73 километрт энэ сарын 16-ны өдрийн 12:46 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:54 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643489
0 эможи

keyboard_arrow_up