Архангай аймгийн Засаг даргад Ц.Амаржаргалыг 60.5 хувийн саналаар дэмжжээ
2022 оны 12 сарын 13
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдааныг энэ сарын 12-нд зарлаж, аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцсэн байна.
Ээлжит бус 11 дүгээр хуралдааны үеэр аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Төлөөлөгч Ч.Мөнхбат, Төлөөлөгч Ц.Амаржаргал нарт хурлын дэгийн дагуу 39 төлөөлөгч нууц санал хураалтаар явуулсан.
Нууц санал хураалтын дүнд 23 Төлөөлөгчийн буюу 60,5 хувийн саналыг Ц.Амаржаргал, 15 Төлөөлөгчийн буюу 39,5 хувийн саналыг Ч.Мөнхбат авчээ. Хүчингүй саналын хуудас нэг гарсан байна.
Ийнхүү аймгийн ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаанаас аймгийн Засаг даргад Ц.Амаржаргалыг 60.5 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
643298
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс