Цасанд хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал замаас эхлэн сумын төв хүртэл цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.

Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумдын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй нөхцөл бүрдсэн.

Тухайн зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642917
0 эможи

keyboard_arrow_up