Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022 оны 11 сарын 17
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:47:17 цагт Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642440
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс