СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай эрэгтэй автомашин жолоодож явахдаа осолдож, зорчигчийн хамт амиа алджээ

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 08:30 цагт Завхан аймгийн Нөмрөг суманд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгажээ.

Шалгалтаар Toyota Prius маркийн суудлын тээврийн хэрэгсэл замын зорчих хэсэгт эвдрэл гарч үлдээсэн байсан Mazda Titan маркийн ачааны тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас онхолдож жолоодож явсан 17 настай, эрэгтэй “Б” болон зорчигч 29 настай, эрэгтэй “Т” нар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг авч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурд хэтрүүлэхгүй байх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
27
ouch an post
8
confuse an post
angry an post
3
642346
45 эможи

Зочин
2022-11-16 16:42
ter mazda giin jolooch yasan hariutslagagui ym bee zamiin zorchih hesegt mashinaa orhiod yvchihdag ali ali taldaa l hariutslagatai baimaar baigaa ymdaa uhernuude.
Иргэн
2022-11-16 11:51
Мөнгө л шааж байвал жолооны курс гэж шуналын тулам 83.н настай хүн ч бүртгэж л байна юманд бас хязгаар гэж бий шүү
Иргэн
2022-11-16 11:48
18.н нас хүрээгүй хүн жолоо барьсан гэсэн үг үү энэ жолооны курсээ цэгцлэ ээ хайран хүний амь
Зочин
2022-11-14 15:38
Хэн дуртай нь жолооддог юм биш шүү
keyboard_arrow_up