СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсож байсан машины араас мөргөснөөс болж, хоёр хүн амиа алджээ

2022 оны 11 сарын 14

Arslan.mn

Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэх газар Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор 29 настай эрэгтэй Т, 17 настай эрэгтэй Б нар хавчуулагдаж нас барсан байсан аж.

Тиймээс онцгойгийн албан хаагчид цогцсыг гаргаж, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
36
ouch an post
5
confuse an post
1
angry an post
3
642327
46 эможи

Батчулуун
2022-11-17 08:42
Ер нь том овортой техникууд маш хариуцлага болгоомжтой хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Зогсох зайлшгүй шааодлага гарсан бол ослын тэмдэг овор хэмжээндээ цацруулагч оврын гэрлийг асааж зогсох, болж өгвөл замаас гаргасан нь дээр дээ хүмүүсээ!!!!!!
Монголд том оврын машин дэндүү ихэссэн зам дээр машины тавьсан хариуцлагагүй жолоочийг шууд цаазаар ав
2022-11-16 17:20
Зочин
B
2022-11-16 11:57
Hurd hetrvvlen ywsanaas bol baigaa shvvdee
Б
2022-11-16 10:33
Том машиныг харахгүй мөргөсөн байхдаа машинаасаа хол зайтай цацруулагчтай тэмдэг тавихгүй их хурдтай явж байгаад тормос гишгэж амжаагүй байхдаа хөөрхий харамсалтай юмаа
Olzii
2022-11-15 16:25
Zogsoj bgaa mashin zaawal tsatsruulagchtai by heregtei sanagddag shv haramsaltai yum be
Ns
2022-11-15 11:12
Tom mashinuud tuv zam dr temdeg ntrgui shuud zogstson bdg erguu malnuud l da
Зочин Зочин
2022-11-15 10:51
Шөнө бүү холын замд яв!
Bi
2022-11-15 07:07
Um mani bad mi hum,mashinaa zamaas gargaj zogs l doo
Zuragt
2022-11-15 05:34
Haramsaltai
Зочин
2022-11-14 20:41
Аймаар юмаа
Монгол
2022-11-14 17:21
Ум ма ни бад ми хум.хайран сайхан Залуус.хөдөө хаана ч явсан маш болгоомжтой,яаралгүй явмаар бна.
keyboard_arrow_up