Бусдын адууг бүлэгсэн хулгайлж, нядалсан этгээдийг ИЛРҮҮЛЖЭЭ

2022 оны 11 сарын 10

Arslan.mn

Бүлэг этгээдүүд малчин иргэний хоёр тооны адууг хулгайлан нядалжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Сарын гэзэг гэх газраас хоёр адуугаа хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 36 настай эрэгтэй “Ц”-ийн хоёр тооны адууг 55 настай эрэгтэй “О”, 44 настай эрэгтэй “Ч” нар нь бүлэглэн хулгайлж нядалсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642286
0 эможи

keyboard_arrow_up