Архангай аймгийн Засаг даргад В.Мөнхбатыг нэр дэвшүүлэв

2022 оны 11 сарын 09

Arslan.mn

Архангай аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш хоёр долоо хоног өнгөрсөн боловч өнөөг хүртэл аймгийн ИТХ ирц хүрэлцээгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байсан юм.

Тэгвэл өнгөрөгч өдрийн 17.50 цагт 51.2 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн удирдлагыг сонгох тухай ярилцсан байна. Тодруулбал, өчигдөр хуралдсан ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаанд МАН-ын 19 төлөөлөгч ирээгүй ч, АН-ын 20 төлөөлөгч оролцож, ирц 51,2 хувьтай болсон гэж үзсэн аж.

Хурлаар санал шүүмжлэл, ирцийн асуудалтай болсон 9-р хуралдаанаас одоо аймгийн Засаг даргын албыг түр орлон гүйцэтгэж байгаа, аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. 

Ванчингийн Мөнхбат нь 1978 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2008 оноос Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга, Хайрхан сумын Засаг даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Архангай аймгийн Засаг даргын орлогчоор томилогдожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642249
0 эможи

keyboard_arrow_up