Засаг дарга Э.Болормаа хойморт хүндэтгэн залж ирсэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг“-ийн одонг ҮҮДЭНДЭЭ ГАРГАЖЭЭ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдоход нь "Анхны эмэгтэй Засаг дарга", "Колумбийн их сургуулийн төгсөгч Засаг дарга боллоо" гэхчлэн ам сайтай байсан нь саяхан.
Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, Ховд нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх зэрэг түүнд засгаас их даалгавар өгсөн. Гэтэл Засаг дарга Э.Болормаа бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс илүүтэйгээр хэл аманд өртөх их боллоо.
Тухайлбал, үе үеийн засаг дарга нар өрөөнийхөө хойморт хүндэтгэн залж ирсэн Сүхбаатарын одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг Засаг дарга Э.Болормаа өрөөнөөсөө гаргаж үүдэндээ тавьсан нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад буй.
Ямар сайндаа учир мэдэх ахмадууд энэ асуудлаар гомдол саналаа хэлээд байх уу.
Зургийн тайлбар: Засаг дарга Э.Болормаа ажлаа хүлээж авдаг өдөр Сүхбаатарын одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өөрийнхөө хойморт нь заларч байжээ. Харин одоо үүдэнд нь байна.