Сүхбаатар, Дорнод аймагт хээрийн ТҮЙМЭР гарчээ
2022 оны 10 сарын 24
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сахиул багийн “Баруун хошуу” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 23-ны өдрийн 14:58 цагт холбогдох алба хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, түймрийг унтраажээ.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Тарган” гэдэг газар 10 дугаар сарын 23-ны өдөр хээрийн түймэр гарчээ. Түймрийг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
641676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс