ШУУРХАЙ: Архангайн ИТХ-аас Засаг дарга М.Батжаргалыг ОГЦРУУЛАХ шийдвэр гаргажээ
Архангай аймгийн ИТХ-ын VIII хуралдаан өчигдөр /2022.09.29/ 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч, Ардчилсан намын бүлэг ирц бүрдүүлэхгүй хойшлуулсаар есдүгээр сарын 30-ны шөнийн 02.15 цагт төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхлэж, аймгийн Засаг дарга М.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар хуралджээ.
Тус хурлын 56,4 хувийн саналаар Засаг дарга М.Батжаргалыг улс төрийн хариуцлага алдсан хэмээх шалтгаанаар огцруулах шийдвэр гаргасан бөгөөд энэхүү хурлын шийдвэрээ Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Засаг дарга М.Батжаргалыг Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт хоёр, Гэсэр ламын гэсэн шүтээн бүхий суманд тодорхой га талбайг хувийн компанид хууль зөрчин олгосонтой холбоотойгоор АТГ-т шалгаж байсан юм.