СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа хорложээ
Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн … нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ.
Тодруулбал: Энэ сарын 15-нд Ховд аймгийн ..... гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна. Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын авхуулахад түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар иргэн … нь БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ.
Нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж: Ховд.мн









