Алтны уурхайн хиймэл нууранд живсэн 25 настай эрэгтэйг эрэн хайж байна
							 2022 оны 9 сарын 12						
						
					
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км-т хиймэл нууранд 25 настай, эрэгтэй живж амь насаа алджээ.
Энэ тухай дуудлага есдүгээр сарын 11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн карьерын /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат Б живжсэн байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								640269
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
