Хүүхдээ нас барсныг төрсөн эцэг эх нь НУУЖ, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байжээ

2022 оны 9 сарын 06

Arslan.mn

Говь-Алтай аймагт өсвөр насны хүүхэд нас барсныг төрсөн эцэг эх нь нууж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсан байна.

Тодруулбал, 2022 оны 9-р сарын 1-ний өдөр тус аймгийн Есөнбулаг суманд оршин суух 11 настай хүү боомилж нас барсан байжээ. Гэвч хүүг нас барсан тухай түүний эцэг эх нь бусдад мэдэгдэлгүй нуусан байжээ.

Шалгалтаар хэргийн газраас эд мөрийн баримтаар талийгаачийн хоолойгоо боомилсон бүс зэргийг хураан авсан бөгөөд урьдчилсан байдлаар хүү өөрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй  байгаа боловч үүний цаана гэр бүлийн дарамт, хүчирхийлэл байсан эсэхийг нягтлан шалгаж эхэлжээ.

Тус хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
sad an post
28
ouch an post
4
confuse an post
3
angry an post
9
640108
50 эможи

Зочин
2022-09-06 21:00
хүүхдийг хайрлах гэж төрүүлдэг юм, зовоох гэж биш
Zochin
2022-09-06 20:37
Huuhed hicheeldee yawna gsn bgui,nuguu Eej Aaw n mal dre bailgah gd l daramtalsan bha
keyboard_arrow_up