Хэнтий аймагт эхнэрээ хөнөөгөөд өөрийгөө боомилсон ХЭРЭГ ГАРЧЭЭ
2022 оны 9 сарын 02
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт өнгөрөгч наймдугаар сарын 30-ны өдөр 33 настай эрэгтэй Э, 21 настай, эхнэр З-г хөнөөгөөд өөрийгөө боомилсон хэрэг гарчээ.
Шалгалтаар эхнэр З-гийн баруун чихнээс цус гарсан, баруун талын чамархай, шанаа хэсэгт зулгарсан шархтай нас барсан байсан бол нөхөр Э нь гэрийнхээ тоононоос шар өнгийн бүсээр өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байдалтай олджээ.
Хэргийн урьдчилсан байдлын үзлэгээр тэд хадлан хадаж байх үеэрээ маргалдсан байж болзошгүй байгаа аж.
Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газрыг шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
639977
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс