Ховдын Засаг даргыг сонгох хурал даваа гараг хүртэл ХОЙШИЛЛОО

2022 оны 8 сарын 27

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Харин өчигдөр /2022.08.26/ Ховд аймгийн ИТХ наймдугаар хуралдаан болж, Э.Болормааг дэмжих эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгч Н.Ганбат Ховд аймгийн орлогч даргаар ажиллаж байгаа Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Т.Дэлгэрсайхан нь 2020 оноос Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байна.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзоригийн саналаар хуралдаан нэг цаг завсарласан. Улмаар цагийн дараа МАН-ын бүлгийн дарга болон хурал даргалагч нар хуралдаандаа  орж ирээгүй тул төлөөлөгч нар хурлыг даваа гарагийн 10:00 цагт үргэлжлүүлэхээр хойшлуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
639732
1 эможи

keyboard_arrow_up