ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс "Тарваган тахал" өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ.

Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч ажиллан, сорьцыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв рүү илгээсэн байна.

Шинжилгээний хариу гарах хүртэл буюу 2022 оны наймдугаар сарын 22-ны 19:00 цагаас наймдугаар сарын 23-ны 19:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639580
0 эможи

keyboard_arrow_up