Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчийг 4 ХОНОГ ХЯЗГААРЛАНА
Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ны өдөр хүртэл өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хязгаарлана.
Учир нь ОХУ-ын талаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээд тус улсын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийх аж.
Тухайн өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангана гэж “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас мэдээлэв.
Мөн Оросын талын засварын ажилтай уялдуулан манай улсын баруун бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад ч засварын ажил хийх тул цахилгаан эрчим хүчийг зарим өдрүүдэд бүрэн хязгаарлах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
|