СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн голын эрэгт амарч яваад усанд живсэн 26 настай эрэгтэйн цогцсыг олжээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Задгай”-д дөрвөн хүн Хэрлэн голын эрэгт амарч байснаас нэг хүн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 03-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид долдугаар сарын 04-ний өдрийн 05:00 цагаас Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат иргэн Д /26 настай, эрэгтэй/-ийг “Хэрлэн” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 05-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:15 цагт “Цэнхэрийн гүүр гэдэг газар /анх осолдсон газраас зүүн тийш 10 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.