Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Баян-Өлгий аймаг, Өлгий сумын иргэн зургадугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Тус аймгийн цагдаагийн газраас “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг зургадугаар сарын 28-нд Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон.

Энэ сарын 5-нд эрлийг дахин эхлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлжээ. Эрэн хайх ажиллагааг энэ сарын 5-ны өдрийн 14:35 цагаас эхлэн “Ховд” голын усанд завиар урсан, 3.5 метрийн гүнд  4 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 километрт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
638495
2 эможи

ЗОЧИН
2022-07-06 22:12
ЭМЭГТЭЙЧҮҮД АРАЙ ДЭНДҮҮ.ТЭНЭГ.БАЙНАА ХӨӨРХИЙ ЭРЧҮҮДИЙГ ЗҮГЭЭР Л ХӨӨГӨӨД ГУДМАНД ГАРГАЖ БАЙНА.ЭРЧҮҮД УЙЛАХГҮЙ,ОРИЛОХГҮЙ, ХОВЛОХГҮЙ ХОРСОХГҮЙ ЗҮГЭЭР Л УУЦАА ҮҮРЭЭД ГАРААД ЯВЧИХ ЮМДАА.ТЭДНИЙГ ХЭН Ч ӨРӨВДӨХГҮЙ,ХЭН Ч ХАЙРЛАХГҮЙ, ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ, ХЭН Ч ДУУДАХГҮЙ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ ТЭНЭГ ЭХТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ГАЗАРТ ДЭВСЭЛЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЮМДАА МУУСАЙН ЭРЧҮҮДИЙГ ТӨР ЗАСАГ БАС БОДОХ ЦАГ НЬ ИРСЭН БУС УУ.
keyboard_arrow_up