Өмнөговь аймгийн нутагт төөрсөн Франц улсын иргэнийг олжээ
							 2022 оны 6 сарын 10						
						
					
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т орших Жаргалант багийн Балгасын хийдийн туурь хэмээх газарт Бүгд Найрамдах Франц Улсын иргэн Е төөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өгчээ.
АНУ-ын Яаралтай тусламжийн зохицуулах төвөөс зургаадугаар сарын  10-ны 05:20 цагт өгсөн уг дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 
Эрлийг эхлүүлснээс хойш нэг цагийн дараа буюу мөн өдрийн 07:36 цагт Жаргалант багийн Балгасын хийдийн туурь гэдэг газраас 37 настай эрэгтэйг эсэн мэнд олсон бөгөөд биеийн байдал хэвийн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
3
								
								
								
2
							
								
								
								
1
								637841
								
								
							6 эможи
						gai bolson uurgevchinii juulchid 
2022-06-12 02:21
mungu hemneh geel tatagnaad ingej gai bolhiin
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
