Cэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ШИЛЖЛЭЭ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжээд байна.
Тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулж долоо хоногийн хугацаанд буюу 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагаас эхлэн зургадугаар сарын 5-ны өдрийн 23:00 цаг хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжжээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд, түүгээр үйлчлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хориглосон байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгажээ.