Булган аймагт коронавирусний тохиолдол хоёроор нэмэгджээ

2022 оны 5 сарын 17

Arslan.mn

Булган аймагт коронавирусний тохиолдол сар гаруй хугацааны дараа хоёроор нэмэгдсэн байна. Сүүлийн хоногт Гурванбулаг суманд хоёр иргэн коронавирусний халдвар авсан гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Тус аймагт 3046 хүүхэд, 11073 том хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. Түүнээс 29 том хүн эндсэн аж. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих иргэдийн 92,0 хувь нэгдүгээр, 94,0 хувь хоёрдугаар, 59,9 хувь гуравдугаар, 16,2 хувь дөрөвдүгээр тунгаа тариулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637036
0 эможи

keyboard_arrow_up