Эмэгтэй төрийн албан хаагчдаа өндөр өсгийт өмсөхгүй байх, эрэгтэйг нь сахлаа ургуулахгүй байхыг үүрэгджээ

2014 оны 7 сарын 28

Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх “Төрийн албан хаагчийн үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулан баталжээ.
 Уг стандартыг дагаж мөрдсөнөөр төрийн албан хаагчдын соёлгүй, бүдүүлэг харилцаа, хүнд суртлыг багасгаж, иргэдэд хурдан шуурхай, зөв боловсон үйлчилгээг үзүүлэхэд оршино хэмээн үзэж байгаа аж.
 
Тухайлбал, төрийн албан хаагч иргэдийг инээмсэглэн угтаж, “Та сайн байна уу” гэж мэндлэн, “Уучлаарай та, түр хүлээнэ үү, уучлаарай энэ миний, бидний буруугаас боллоо” гэх мэтээр алдаагаа засч, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах ёстойг тусгаж өгсөн байна.

Шинээр баталсан журмын дагуу эрэгтэй төрийн албан хаагч хууз сахал тавих ёсгүй бол эмэгтэйчүүд нь олон тооны бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч, үсний хавчаар зэргийг хэрэглэхгүй байхыг сануулжээ.
Мөн тод өнгийн, хэт задгай хувцас өндөр өсгийтэй туфль өмсөхийг хориглосон байна.

Түүнчлэн  харилцааны нарийн соёлыг төрийн албан хаагчид эзэмжих ёстой гэдгийг  нарийн тусгаж өгчээ.
Үүнд үйлчлүүлэгчийн дэргэд бохь зажлахгүй, чанга дуугаар ярилцах, инээлдэх, шивнэлдэх, бүдүүлэг үг хэллэг хэлэх, хоорондоо нэр хочоороо дуудалцах, маргалдах, хувийн яриа дэлгэх, албаны бус үйлдэл гаргахгүй байх, халаасандаа гараа хийх, элгээ тэврэх, нуруугаа үүрэх, үйлчлүүлэгчтэй харилцахдаа харцаа өөр тийш хандуулан ярих, хүлээлгэх, тавьсан асуултад хариулахаас үндэслэлгүйгээр татгалзах, үйлчлүүлэгчийг ялгаварлан харьцахыг хатуу хоригложээ.
 
Ажлын байран дээр үйлчлүүлэгчийн дэргэд зохиолын ном, сонин унших, хөгжим тавих, гар утас, компьютерт тоглоом тоглох, ажлын байран дээр хүүхэд байлгах, компьютер тоглуулах, эд бараа авчирж, зарж борлуулахгүй байх, албан хаагчид ажлын байран дээр хоорондоо “ах аа”, “эгч ээ”, найз аа” гэсэн дотночилсон үг хэллэгээр харьцах, албаны утсаар нэг хүнтэй хэт удаан ярих, хувийн уулзалт хийхгүй байх зэргийг хориглож, өдөр тутмын ажил албандаа мөрдөхийг үүрэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6370
0 эможи
keyboard_arrow_up