Ховд аймгийн Цэцэг сум руу явж байсан автобус онхолдож, нэг хүн нас баржээ

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус авто замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 05:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын албанаас мэдээллээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
13
ouch an post
confuse an post
1
angry an post
636421
14 эможи

keyboard_arrow_up