Өнгөрсөн шөнө орон нутагт хүний амь хохироосон 2 гэмт хэрэг БҮРТГЭГДЖЭЭ

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022.04.18-ны өдөр 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ  гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлагын цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг хийж байна. 

Мөн "Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 18-ны 03:44-д авч тус аймгийн цагдаагийн газраас шалгахад  36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.

Иймд иргэдийг  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
8
ouch an post
confuse an post
angry an post
7
636235
16 эможи

Зочин
2022-04-19 21:33
Хуулиа чангал.үхсэн хүний хохь болдог алуучин 10 гаран жил суугаад л гардаг.гарахдаа ихэнх ньэвдэрээдл гардаг адилхан л цаазал .хуульчид болохоор хэлмэгдүүлээд цаазалчихаж магадгүй гэдэг.шудрага үнэниы нь олоод гарцаагүй бол цаазал ..
Баатар Баатар
2022-04-19 10:10
Ямар харгис байнаа. Улс орон даяар архидан согтууралттай тэмцэж, ухуулаг яриа сайн хийж, эх оронч үзэлийг багаас эхлэн суртачлаж, ард түмний ахуй амьдралыг анхаарья. Засаг захиргааны нэгж бүтэц ажлаа сайн хий.
keyboard_arrow_up