Өвөрхангай аймагт цасан шуурганаар төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

2022 оны 4 сарын 18

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр орж, баруун сумдаар 40-70 см, төвийн болон говийн сумдаар 15-30 см, зүүн сумдаар 5-8 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Дөрөвдүгээр сарын 14-ний цасан шуурганаар Тарагт суманд малдаа явж байсан гурван хүн сураггүй болсныг 15-ны өглөө гэрийн ойролцоох саравчнаас олсон бол, Баянгол сумын нэг иргэн гэрээсээ гарч сураггүй болсныг 15-ны өдөр айлаас олж, амь, эрүүл мэндийг нь авран хамгаалжээ. Мөн 4 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу тэмцээнд оролцохоор явсан 23 хүүхэдтэй бага оврын автобус Хайрхандулаан сумын нутагт замаасаа гарч, хээр суусныг аймгийн ОБГ-ын алба хаагчид дуудлагаар очин тусламж үзүүлж, Нарийнтээл суманд хүргэж өгчээ. Арвайхээрээс Баянхонгор чиглэл рүү цас ихээр орсны улмаас 140 зорчигчтой 47 автомашин цасанд суусныг гаргаж, замыг чөлөөлсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636186
0 эможи

keyboard_arrow_up