Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн замыг өнөөдөр 14.00 цагт НЭЭНЭ

2022 оны 4 сарын 16

Arslan.mn

Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто замд халтиргаа гулгаа үүссэний улмаас Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл дээрх чиглэлийн автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байсан.

Улмаар замын нөхцөл байдал хэвээр байсан тул дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг хүртэл автотээврийн хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг сунгасан.

Сунгасан шийдвэрийн хэрэгжилт 14.00 цагт цуцлагдах тул энэ чиглэлийг замыг нээхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636161
0 эможи

keyboard_arrow_up