Ховд аймагт дөрвөн настай хүүхэд цонхоороо унасан хэрэг гарчээ
2022 оны 3 сарын 30
Ховд аймагт цэцэрлэгийн цонхоор бага насны хүүхэд унаж, бэртсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн тавдугаар цэцэрлэгийн цонхоор дөрвөн настай хүүхэд унаж, бэртсэн талаарх дуудлага мэдээлэл тус аймгийн Цагдаагийн байгууллагад иржээ. Аймгийн яаралтай тусламжийн багийнхан өндрөөс унасан охиныг эмнэлэгт хүргэсэн бөгөөд охины дунд чөмөг хугарч, тархи нь доргисон байдалтай иржээ.
Одоогоор тухайн хүүхдэд хугарал болон тархи доргилтын эмчилгээг хийсэн ба гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр охин хоёр давхрын цонхоор унасан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
635682
2 эможи
Би
2022-03-30 14:18
Багшийг цонхноос унагаая
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс