​Ховд аймгийн Цэцэг сумын сургуулийн ТААЗ НУРЖЭЭ

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Ховд аймгийн Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн тааз гуравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө нурсан байна. Азаар хичээлийн бус цагаар нурсан тул сурагчид бэртээгүй аж.

Тус сургууль нь  хоёр жилийн өмнө буюу 2020 онд 420 сая төгрөгийн засвар хийсэн бөгөөд нийт 600 хүүхэд суралцдаг байна.

Цэцэг сумын ЕБС нь хичээлийн хоёр байртай бөгөөд А байр нь 1978 онд, Б байр нь 1990 онд ашиглалтад орсон аж.

Сургуулийн удирдлагууд тус өдөр Цэцэг суманд хүчтэй салхи шуурсан тул тааз нурахад нөлөөлсөн байж болзошгүй гэж буй.

Энэ асуудлыг Ховд аймгийн мэргэжлийн хяналтаас шалгаж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
635351
2 эможи

keyboard_arrow_up