Энэ жилийн анхны бороо өчигдөр Дорноговь аймагт оржээ

2022 оны 3 сарын 15

Arslan.mn

Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ. Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад бороо орсон талаар УЦУОШГ-аас мэдээлсэн байна. 

Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байжээ. 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг ОБЕГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635329
3 эможи

keyboard_arrow_up