Дархан-Уул аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 ХОНОГ ЗОГСООЛОО
Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдав.
Хуралдаанаар бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг маргаашаас /2022.03.15/ эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ.
Риновирусын гаралтай томуу томуу төст өвчний тархалт нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг аймгийн эрүүл мэндийн газраас өгөв. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үйлчлүүлсэн бөгөөд үүний 80 орчим хувийг 0-9 насныхан эзэлжээ. Иймд гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна.
Уг шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг









