Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зарим суманд ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
2022 оны 2 сарын 22
“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас орон нутгийн иргэдийг цахилгаан хязгаарлахтай холбоотойгоор хэрэглээгээ зохицуулахыг анхааруулсан байна.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хуучин хорооллын 31-р байр, Дархан сумын 15р баг Мангиртын 9-р хэсгийн 1-4 дүгээр гудамж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Бугант хэсгийн цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ.
Ингэхдээ Хуучин хорооллын 31 дүгээр байрны цахилгааныг 11.30-17.00 цагийн хооронд, Мангиртын цахилгааныг 08.30-10.00 цагийн хооронд, Сэлэнгэ аймгийн зарим сумдын цахилгааныг 13.00-17.00 цаг хүртэл тус тус хязгаарлах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634713
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс