Шалган нэвтрүүлэх боомтын шинжилгээний цэг, тусгаарлалтын байрны бэлтгэл бэлэн байдлыг хангаж байна
ӨАБНУлсад бүртгэгдсэн Коронавирусын B.1.1.529 шинэ хувилбар гарсантай холбоотой ажлын хэсэг хилийн нэвтрэх цэгийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын Шалган нэвтрүүлэх боомтын шинжилгээний цэг, тусгаарлалтын байрны бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, хэрхэн ажиллах тухай зөвлөмж мэдээллээр ханган ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од болон албаны бусад төлөөллүүд багтсан юм.
Мөн дээрх шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Алтанбулаг суманд тусгаарлан ажиглах нэг байр, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг дэх Халдвартын тасгийг тусаарлан ажиглах байр болгон тус тус бэлтгээд байгаа. Эдгээр байруудад өвчлөл бүртгэгдсэн орноос ирж буй иргэдийг тусгаарлах аж.