Дорнодынхон гурван ихэртээ ОРОН СУУЦ бэлэглэжээ
2021 оны 12 сарын 06
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу гэр бүл Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сард гурван ихэр хүүхэдтэй болжээ.
Тэгвэл энэ гэр бүлийг орон сууцтай болгох санаачилгыг нутгийн олон нь гаргаж, хандивын аян өрнүүлжээ. Тус хандивын аяныг Дорнод аймаг дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл эхлүүлсэн бөгөөд нутгийн зон олон дэмжиж орон сууцны үнийн дүнгийн тал хувийг бүрдүүлж, гурван ихэрт аймгийн төвд шинээр баригдсан орон сууцанд хоёр өрөө байрны түлхүүр гардуулах ёслол өчигдөр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
633160
4 эможи
Ts. Deegii
2021-12-07 19:24
Eruul enxiig xusie
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс