Улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгөөр “АЙРАГНЫ ӨРГӨӨ“ барих нь батлагджээ

2021 оны 11 сарын 18

Arslan.mn

Улсын 3,8 тэрбум төгрөгийн төсвөөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд "Айргийн өргөө" барихаар болсон байна.

Энэ талаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ""Айргийн өргөө" барих санал хүргүүлсэн нь батлагдсан. Үүнийг Булган аймагт маань дотоодын болон гадаадын жуулчдыг татах боломж гэж ойлгох хэрэгтэй. Булган аймагт дэд бүтцийн асуудал тулгамдсан байдаг. Үүнтэй уялдуулж аялал жуулчлалтай холбон, эдийн засгийн үр өгөөжийг бодож, ард иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уяж дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн цар тахалтай холбоотойгоор манай улсын эдийн засаг болон хувийн ААН-үүд  маш хүнд байна.  ААН-үүдэд санал тавьсан болов ч эдийн засгийн өгөөж, үр ашгаа тооцож санал ирүүлээгүй учраас Булган аймгийнхаа хөгжил цэцэглэлтийг Булган аймгийн брэнд болсон айрагтай уяж, улсын төсвөөр Айрагны өргөө бариулахаар санал хүргүүлсэн юм.

Үр өгөөжөө бодоход Булган аймгийн Хутаг-Өндөр суманд аялал жуулчлалыг холбох үр өгөөжийн талаас нь харж байна. 2022 ондоо багтааж  тендертэй холбоотой асуудлыг яаралтай зохион байгуулж, энэ ондоо багтааж шалгаруулахаар төлөвлөж байна. Зураг төсөл нь бэлэн гарсан байгаа" гэв.

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632779
2 эможи

Ок
2021-11-19 22:11
Гадна,дотны хүн бүрийн сэтгэлд нийцсэн сайхан өргөө бариарай даа.Бас нэг мөнгө завших юм болгочихгүйхэн шиг олигтойхон юм хийгээрэй.
Зочин
2021-11-19 20:29
Яана да !! Булганыхан минь. Ухаан муутай удирдлагууд юмаа!
Үнэн
2021-11-18 19:49
Ёстой хэрэггүй боовон чихэт
zochin
2021-11-18 14:06
Gadaadinhan airag amsdag ch ugui sh de kjkkk ymae juulchinda uulfah gej bga har mal ve
Зочин
2021-11-18 12:23
Мөнгө баыхгүй гэсэн атал ямар ч ач холбогдолгүй цагаа олоогүй юманд ийм их мөнгө зарж бдаг.
Гантулга
2021-11-18 12:19
Хэрэггүй юманд мөнгө үрээд тэгсэнээс арьс ширний үйлдвэр барьчихаач
zochin
2021-11-18 10:31
ATG/ene hunig shalgah heregtei
keyboard_arrow_up