Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэд автомашинтайгаа осолдож, нэг хүн амиа алджээ

2021 оны 11 сарын 09

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагаан нуурын мөс цөмөрч “Супер-Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэд тус нууранд суусан байна. Хоёр зорчигч автомашиныхаа тэвшин дээр байсан бол нэг хүн нь усанд осолдож, амиа алджээ. 

Энэ тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 8-ны 01:58 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд арваннэгдүгээр сарын 8-ны 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г /39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Харин осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 8-ны 10:40 цагт нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632564
0 эможи

keyboard_arrow_up