“Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ХЯНАЛТЫН ПОСТУУД ажиллуулж эхэллээ

2021 оны 11 сарын 09

Arslan.mn

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий "Мал мах-2021" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд болж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газраас хяналт шалгалтыг чангатган, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.

Иймд малчид, мал бүхий иргэдийг малаа хараа хяналттай, тогтмол хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн, тууварласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авах болохыг анхаарна уу.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632563
0 эможи

Зочин
2021-11-10 10:44
та нар малын хулгайтай вэмцнх гэж байгаа юм бол гарал үүслиин бичиггүй л тол торгоод дээрээс нI нэвтрүүлэхгүй буцаагаачээ у Хулгайч нарт 150 000 юу чбиш шүү ингэж зогсооно гэж юү байхав дээ
Зочин
2021-11-10 10:44
та нар малын хулгайтай вэмцнх гэж байгаа юм бол гарал үүслиин бичиггүй л тол торгоод дээрээс нI нэвтрүүлэхгүй буцаагаачээ у Хулгайч нарт 150 000 юу чбиш шүү ингэж зогсооно гэж юү байхав дээ
keyboard_arrow_up