Цасан шуурганы улмаас Ховд аймгийн зарим суманд цахилгаан тасарчээ
2021 оны 11 сарын 04
Хүчтэй цасан шуурганы улмаас Ховд аймгийн зарим суманд цахилгаан тасарчээ.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамын 287 дугаар тулгуур хугарсан байна.
Улмаар тус аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болжээ. Гэмтлийг засварлахаар инженер техникийн ажилтнууд ажиллаж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632462
0 эможи
Зочин
2021-11-04 09:11
Тун хэцүүхэн юм болж дээ лааны борлуулалт л ихсэх байх даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс